Ханх дахь гаалийн хяналтын бүс
Ханх дахь хилийн боомт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд хилийн асуудлаар хамтран ажиллах тухай байгуулсан 1993 оны хэлэлцээрийн дагуу авто замаар, хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатайгаар ажилладаг. Ханх дахь АЗШНБоомт нь 5-р сарын 1 эхлэн 10-р сарын 01 хүртэл 7 хоногийн гормиоор ажилладаг.
Ханх дахь гаалийн хяналтын бүс.
Ханх боомтод хөдөлгөөн хоёр урсгалаар явдаг. Экспорт, импорт хоёр талын ажилагаатай.
Гаалийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад удирдлага болгож буй зарчим.
• Хууль дээдлэх
• Эрсдэл тооцох
• Шудрага
• Нээлттэй, ил тод
• Ёс зүйтэй, соёлтой
• Хөнгөн шуурхай
• Авилгалаас ангид
• Зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй ажиллах зэрэг зарчмуудыг удирдлага болгон ажиллаж байна.
Ханх дахь гаалийн хяналтын бүсийн экспорт талд тээврийн хэрэгслийг хоёр эгнээгээр авч түргэн шуурхай хяналт шалгалт хийдэг.
Тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх үеэр.
Гаалийн хяналт шалгалтын үеэр.
Ханх дахь гаалийн хяналтын бүсэд байрлаж байгаа ачааны авто машин шалгах тавцан. Уг тавцан нь экспорт, импорт хоёр талд байрладаг юм.
Ханх дахь гаалийн хяналтын бүсийн орох чиглэлийн харагдах байдал.
Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлийн харагдах байдал.
Ханх дахь хилийн боомтод байрлах /АЗШНЦ / 2006 оны 7-р сард ашиглалтанд орсон бөгөөд уг цогцолборт одоо Ханх дахь Гаалийн хороо, Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний алба, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Хилийн цэрэг, Хаан банк зэрэг байгууллагууд ажиллаж байна. Уг цогцолбор нь дулаахан, тохилог, байгууллагауудад өөр өөрсдийн өрөө тасалгааг гаргаж өгсөн байдаг юм. 2015 он гарснаас хойш Ханх дахь гаалийн хяналтын бүсээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлийн тоо өмнөхөөсөө нэмэгдсэн.